МОНГОЛ УЛСЫН цол
2012/01/21
БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 148 дугаар зарлигаар
баталсан "БНМАУ-ын цол, одон, медалийн тухай дүрэм"-д Монгол Улсын
төрийн дээд шагнал болох цолуудыг дотор нь Монгол Улсын эрхэм хүндэт
цол, хүндэт цол гэж хоёр ангилахаар заасан байдаг. Эрхэм хүндэт цол нь
Монгол Улсын баатар цол, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол гэж хоёр
төрөл, Хүндэт цол нь Монгол Улсын ардын зүтгэлтэн цол, гавьяат зүтгэлтэн
цол, Сансрын нисгэгч цол, Хүндэт иргэн цол гэж дөрвөн төрөл байна. Одоо
эдгээр цол болон тэдгээрийг хүртэгсдийн тухай тус тусад нь бүлэг болгон
авч үзье.
Монгол улсын баатар цол
2012/07/01



Улсын баатар цолыг шагнахдаа Корпусыг командлан захирагчаас дээш тушаалын хүмүүст Улсын Бага Хурлаас, доош тушаалын хүмүүст Бүх цэргийн жанжнаас олгоно” гэж заажээ. Үүнээс үзвэл Улсын баатар цолыг бий болгохдоо цэргийн дээд алдар цолтой хамт анх баталсан байна. Түүнээс хойш нийт 56 хүнд Монгол Улсын баатар цол хүртээжээ.
Дэлгэрэнгүй
Монгол улсын хөдөлмөрийн баатар цол
2012/07/01

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн хүн 2006 оны I улирлын байдлаар 381 байна. Хөдөлмөрийн баатар цол хүртсэн хүмүүс үндсэндээ материаллаг үйлдвэрлэлийн салбарт ажиллагсад бөгөөд тэд нийт цол хүртэгсдийн 90 гаруй хувийг эзэлж байна. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртэгсдийн жагсаалтаас үзэхэд ууган баатар 1957 онд аж үйлдвэрийн салбараас /Налайхын нүүрсний уурхайн бэхлэгч-малтагч Д.Даваажав/, удаахь баатар 1958 оны 2 дугаар сард хөдөө аж ахуйн салбараас /Ерөөгийн сангийн аж ахуйн тракторч-комбайнч Н.Бямбацогт/, гурав дахь нь авто тээврийн салбараас /Говь-Алтай аймгийн авто тээврийн VII баазын жолооч Ц.Лувсансамбуу/ төрсөн байна.
Дэлгэрэнгүй
Монгол Улсын ардын зүтгэлтэн цолны тухай
2012/07/02

Монгол Улсын ардын зүтгэлтэн цол Монгол Улсын ардын жүжигчин, ардын зураач, ардын уран зохиолч, ардын багш, ардын эмч гэсэн таван төрөл байна. Үүнд:
1.Монгол Улсын ардын жүжигчин цолыг Улсын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1941 оны 53 дугаар тогтоолоор бий болгожээ. Энэ цолыг одоогийн байдлаар 55 хүн хүртээд байна. 1942 онд “Сүхбаатар” кино бүтээхэд уг киноны уран сайхны хэд хэдэн гол дүрд чадварлаг тоглож, урлагийн өндөр амжилт гаргасан гавьяат жүжигчин Ц.Цэгмид Монгол Улсын анхны ардын жүжигчин цолыг хүртсэн байна.
Дэлгэрэнгүй
Монгол Улсын Төрийн шагналын тухай
2012/07/02

Дэлгэрэнгүй
more...
дэлгэрэнгүй...

Монгол улсын төрийн одон медаль хүртсэн байдал
|
|||||
Ачааллаж байна...
|
Монгол улсын одон медаль хүртсэн алдартнууд
|
|||||
Ачааллаж байна...
|
Зөвлөлгөө
|
|||||
Ачааллаж байна...
|
2013/07/24 Алдартанууд. Монгол улсын баатрууд, Монгол улсын хөдөлмөрийн баатрууд,Ардын цолтонууд, Төрийн шагналтанууд, Гавьяатууд, Бусад одон медаль хүртэгсэд Байгаль Байгаль хамгаалал, Байглын нөөц, Ан амьтан, Ой, Тэжээвэр амьтан, Ус, Эрдэс баялаг, Байгууллагууд, Зүй тогтол, Тусгай хамгаалалттай газар, Үзэсгэлэнт газрууд, Хүрээлэн буй орчин Бизнес Бизнес онол,
туршлага, арга, технологи, Бизнесийн зөвлөлгөө, Бизнесийн ёс зүй,
Маркетинг,
Менежментийн нөөцүүд, Хүний нөөц,
Хөрөнгийн нөөц, Мэдээллийн нөөц, Технологийн нөөц,
Техникийн нөөц , Хууль эрх зүй, орчин, өнөөгийн байдал, Бараа бүтээгдэхүүн, Үйлчилгээ
|
